НИТХ-аар Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хэлэлцэж байна.Төлөвлөгөөнд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Нийтдээ 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.