Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар өмчлөлийн ажлын хэсэг хороодод ажиллаж байна

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн эзэмшиж буй газрыг өмчлүүлэх чиглэлээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын энэ сарын 15-ны өдрийн А/126 дугаар тушаалаар Газар өмчлөлийн нэг сарын аян зохион байгуулж байгаа билээ. Дээрх тушаалаар томилогдсон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар өмчлөлийн мэргэжилтэн нар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд харьяалагдах хороодод батлагдсан хуваарийн дагуу очиж газар дээр нь ажиллах юм байна.

Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газраа өмчлөх хүсэлтэй иргэд та бүхэн доорх батлагдсан хуваарийн дагуу харьяа хорооны байранд ирж, газраа өмчилж авах боломжтой.

Бүрдүүлэх материалын жагсаалт

1.Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг

2.Иргэний үнэмлэх /хуулбар/

3.Хорооны тодорхойлолт

4.Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр материал бүрдүүлнэ.

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол хүсэлтийг нь цуцална
Бүртгэлээ баталгаажуулаагүй бол хүсэлтийг нь цуцална
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.