Дэлхийн банкнаас эдийн засгийн хүндрэлээс үүдэн Монгол Улс цаашид хэрэгжүүлэх урт хугацааны ипотекийн зээлийг зогсоох зөвлөж өгч байсан ч, Засгийн газраас үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ хүрээнд Монголбанкнаас ипотекийн зээлд зарим нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүнд:
1.Ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтиН 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх
2.Монголбанк сарын анхны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх
3.Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даатлын сангаас батлан даалт гаргаж болохоор шийдвэрлэжээ.