Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын зураглалыг гаргаж эхэлнэ

Ангилал
Сонгинохайрхан Сонирхолтой дата Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх "Google User Street View" төслийг эхлүүлсэн. Ингэхдээ "Барс моторс" ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын зураглалыг найман жилийн дараа ийнхүү шинэчилж, бүтээн байгуулалтын өөрчлөлтийг цаг хугацааны машинаар харуулах уг төслийн хүрээнд GERO автомашинаар 20 мянган км замыг туулж, нийслэлийн есөн дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн зураглалыг авах юм.

Сонгинохайрхан дүүрэгт хоёр газар авто замын нүхэн гарц барина
Сонгинохайрхан дүүрэгт хоёр газар авто замын нүхэн гарц барина
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.