Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орчны бохирдлыг бууруулах шуурхай штаб байгууллаа

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
2022-10-06 09:11:30
Унших
0 минут 55 секунд

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Шуурхай штаб байгуулан ажиллахаар болжээ. Учир нь,нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлдэг. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарсан байна. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй нөхцөл үүсдэг. Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг тусламж шаардлагатай өрхүүдийн зуухыг засварлах, янданг хөөлөх ажлуудыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн 44 мянган өрх угаарын хий мэдрэгчгүй байгаа нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байгаа тул галлагааны улиралтай холбоотой энэ мэт асуудлыг Шуурхай штаб шийдвэрлэж байх юм байна.

Монгол Улс хэл заслын боловсролын хөтөлбөргүй байна
Монгол Улс хэл заслын боловсролын хөтөлбөргүй байна
 
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.