Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт 3268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 4 секунд

Татварын ерөнхий газраас иргэддээ 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн, буцаан олголтын урамшууллаа авахыг сануулав. Өнгөрсөн нэгдүгээр улиралд 1,136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөг буцаан олгосон байна.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9 хувь нь 20 мянга хүртэлх төгрөгийн, 0.3 хувь буюу 3268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгодог журамтай. Засгийн газраас сар бүр НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг зогсоосон билээ. Тус сугалааны дараагийн хувилбарыг энэ оны арванхоёрдугаар сард танилцуулж, явуулахаар төлөвлөөд буй юм.

Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.