Олон улсын ротари 3450, дүүргийн Номт ротари клубын гишүүн төлөөлөгчид хэлтсийн байранд хүрэлцэн ирж гэмт хэргийн гэрч хохирогч болсон хүүхдүүдээс мэдүүлэг авах өрөөний үйл ажиллагаатай танилцжээ. Энэхүү өрөөг НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгийн санаачлагаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, Номт ротари клубээс тус хэлтэст бүрэн тохижуулан хүлээлгэн өгсөн бөгөөд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ