Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгиночуудын хүлээсэн спорт цогцолбор хаачив

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ Спорт
Огноо
Унших
1 минут 31 секунд

ЗГХЭГ-аас 5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд баригдах хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолборын барилга өнөөг хүртэл сураггүй. Уг нь, УИХ,Засгийн газрын гишүүн,Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нарын санаачилгаар Толгойтод 640 хүний суудалтай хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний цогцолбор барихаар саяхан л газраа хөндөж байсан сан. Сүр дуулиантай нээлтээ хийсэн эл барилгын ажил байтугай газар шорооны ч ажил эхлээгүй гэнэ. Учир нь, газар чөлөөлөлтийн ажил дуусаагүйгээс.

Угтаа, спортын цогцолборын ажил 2021 оны 8 дугаар сарын 20- нд эхэлж, 2022 оны оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил нь дуусах гэрээтэй аж. Гэвч санаачилсан гишүүд нь санаа тавих байтугай дүүргийнхээ хөгжил, цэцэглэлтийг хариуцах дүүргийн Засаг дарга ч харах сөхөөгүй яваа бололтой.

Газар чөлөөлөлтийн ажил дуусаагүй байхад төсөл, арга хэмжээг нь баталснаас хойш хоёр жил хүлээгдэж буй спорт цогцолборын төсөвлөсөн мөнгө төсөв рүүгээ татагдсан уу эсхүл хэн нэгний халаас руу урсав уу. Бид энэ талаар сурвалжлах болно...

Хороодын хогийг ачиж эхэлжээ
Хороодын хогийг ачиж эхэлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.