Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт 10 дугаар сарын 11-ний оройн 01:35мин төрөлтийн нэгдүгээр үе эхэлсэн жирэмсэн эх иржээ. Эрчимт эмчилгээний их эмч Б.Зоригтбаатар цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч 01:40 цагт эх үрийг эсэн мэнд амаржуулан 3170 гр хүү төрж ЭХЭМҮТ-д хүргэлээ. Тус шөнийн ээлжинд ажиллаж байсан хүүхэд болон эрчимт эмчилгээний баг хамт олонд баярлалаа.