Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс “Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд зохион байгуулна.
Аяны хүрээнд дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдийн #угаарын_хийн_хордлогоос_урьдчилан_сэргийлэх зөвлөмж, цахилгаан дамжуулах утас, цахилгаан хэрэгслийн угсралт, ашиглалтын галын аюулгүй байдлыг шалгах, эрсдэлийн үнэлгээ хийх, гал түймэр, өндөр эрсдэлтэй 15000 айл өрхөд галын аюулаас болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргүүлэх юм. Харин дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтнүүд, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн алба хаагчид, Таван толгой түлш ХХК-ийн ажилтан, Үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарын бүлэг, дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн ажилтнууд зохион байгуулж, иргэдэд урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгнө.
\\