Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа учраас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүндэрсэн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж эхэлжээ. Мөн ХӨСҮТ-д томуугийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж, хэвтэх шаардлагатай хүүхдүүдийг эмчлэхээр ор дэлгэн ажиллаж эхэлсэн байна.
ЭМЯ-наас мэдээлснээр томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Вакцинд 65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүн, 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулах юм.