Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэн таныг сонсъё“ аян эхэллээ

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жил, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар иргэд сонгогчдод танилцуулах, тэдний хүсэлт, санал санаачилгыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх зорилго бүхий “Иргэн таныг сонсъё” уулзалт явуулж эхэлжээ. Уулзалтад УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар болон холбогдох хэлтэс, алба, тасгийн дарга удирдлагууд оролцож байгаа аж.

Дашрамд, Сонгинохайрхан дүүрэг 21 мянга гаруй гэрэлтүүлэгтэй болж, 90 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй болсон байна. Мөн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 17 өдөр анх чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан.

Энэ жилийн хувьд мөн адил гуравдугаар сард зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд 15, 16, 18, 19, 27 дугаар хороонд нийт 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж авсан. Тухайн нийтийн эзэмшил газарт иргэдээс ирсэн саналын дагуу бүтээн байгуулалтууд хороо тус бүрт хийж байгаа гэнэ. “Иргэн таныг сонсъё” уулзалт 2022 оны 10 дугаар сарын 17- 23-ны өдрийн хугацаанд болох аж.

Солонгосын виз гаргана гэх залилан ихэсчээ
Солонгосын виз гаргана гэх залилан ихэсчээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.