Энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Сонгинохайрхан дүүрэг утасгүй интернетэд бүрэн холбогдохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ. Энэ талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Нийслэлийн бусад дүүргээс хамгийн отгон ч, хөгжил, цэцэглэлтийн үр ашгийг иргэд нь хүртсэн, хүн амьдрах таатай орчин бүрдсэн дүүрэг болгохын төлөө ажиллаж байна. Энэ ажлын нэг нь утасгүй интернэттэй дүүрэг болох юм" гэлээ. Эл ажил нь бэлтгэл ажлын хүрээнд байгаа бөгөөд ирэх жилээс иргэд нь хаанаас ч интернэт орох боломжтой болох гэнэ.
Сонгинохайрхан утасгүй интернэтэд холбогдсон дүүрэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.