Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Казакстан, Узбекстан, Иран зэрэг оронд адуу, хонины хөлдөөсөн мах экспортлоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун махны экспортын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр " Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан. Одоогоор Орос, Казакстан, Узбекстан, Иран зэрэг орнуудад адуу, хонины хөлдөөсөн махыг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 3.5 мянган тонн мах экспортлоод байна. БНХАУ-тай мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх арга хэмжээг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийг үүрэгжүүлсэн нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж байна" гэж онцлов.

Мөн өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, экспортын асуудлаар хяналт шалгалт хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Улаанбаатарт 4 градус дулаан
Улаанбаатарт 4 градус дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.