Нийслэлийн Байгаль орчны газраас энэ жил ногоон бүсийн ойн сангийн 1600 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хими, микробиологийн аргаар хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн ногоон бүсийн 80 мянган га талбайд мэргэжлийн байгууллагууд ойн хөнөөлт шавжийн тархалтыг жил бүр судалсны үндсэн дээр тэмцэх ажлыг гүйцэтгэдэг. Энэ оны хаврын судалгаа, дүгнэлтэд үндэслэн тэмцлийн ажлыг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллага “Сайхан ойн төлөө” ХХК-ас нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг хэрхэн хийх сургалтыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хоолойн аманд зохион байгуулсан юм.
Сургалтаар хөнөөлт шавжтай тэмцэхэд хэрэглэх бодис, бэлдмэлийг бэлтгэх, энэ үед хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангах талаар заавар зөвлөгөө өгчээ.