Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Буджав туухай өргөлтийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртжээ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 10 секунд

БНЭУ-ын Шинэ Дели хотод аравдугаар сарын 27-31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа ГИР буюу туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд түлхэлттэй болон огцом өргөлтийн төрлөөр дэд ахлагч Э.Буджав дэлхийн аваргын хос алтан медаль хүртжээ.

Тодруулбал дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байгаа уг тэмцээнд энэ сарын 29-ний өдөр 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож дэлхийн аварга болсон бол дараагийн өдөр түлхэлттэй өргөлтийн төрөлд дахин түрүүлсэн байна.

Дэд ахлагч Э.Буджав 2018 онд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг төгсөж, ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцдаг. Тэрбээр 2022 онд туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ийн жинд хос мөнгөн медаль, Олон улсын "Цагаан шөнө" тэмцээнээс алтан медалийг хүртэж байжээ.

32 дугаар хорооны олон жил дуншсан замын хучилтын ажил эхэлжээ
32 дугаар хорооны олон жил дуншсан замын хучилтын ажил эхэлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.