
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товложээ. Зөвлөлийн хуралдаанаар юу хэлэлцэх нь тодорхойгүй ч албан бус мэдээллээр зарим сайд нарын асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Боомт хариуцсан сайдыг томилоогүй, мөн зарим сайд нарыг хуучнаар нь үлдээсэн ч солих асуудал улс төрийн хүрээнд яригдаад буй билээ. Олны дунд багагүй хэл ам татлаад буй сайд нарыг солих эсэх нь энэ хурлын уур амьсгалаас шалтгаалах болов уу.