Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндөр гэгээний бүтээсэн язгуурын таван бурхныг дэлгэлээ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
2 минут 16 секунд

Өндөр гэгээний мутрын бүтээл болох “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Язгуурын таван бурхан нь сэтгэлийн таван гэм болох уур хилэн, мунхаг харанхуй, шунал, харам сэтгэл, атаа жөтөөг эсрэг хүч болгон урвуулж мятаршгүй их тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, энэрэл нигүүлсэл болгон урвуулах бэлгэдэлтэй байна.

Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо "Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар одоогоос 330 орчим жилийн өмнө язгуурын таван шүтээнээ бүтээсэн бололтой байна. Тэр үед цаг төр маш хэцүү байсан. Монгол нутаг дайн самуунтай, хүмүүсийн дотоод сэтгэл хямралтай, байгаль цаг агаарын байдал ган зудын гамшигтай байсан үе. Ийм үед Өндөр Гэгээн язгуурын таван бурхнаар цаг төрийг тохинуулах үүднээс бүтээсэн.

Цагийг тохинуулагч Жанлавцогзол, Соёмбо, Язгуурын таван бурхан, Очирдарь бурхныг 10 жилийн дотор бүтээсэн нь учиртай. Энэ бол монгол түмний хувь заяа, монгол орныг төвхнүүлэх үүднээс гүн бясалгаж бүтээсэн, агуу их хүчтэй шүтээн гэж бид ойлгодог. Түүнээс хойш цаг төр төвхнөөд, хямраад ороо бусгаа олон он жилийг туулсан.

Язгуурын таван бурхан Сарьдагийн хийд гэдэг их уулын хүрээн дотор тэр үед байсан байх. Гэхдээ дараа нь нүүдэл суудал, гал усны гашуун зовлон, 1937 оны сүм хийдийн устгал хэлмэгдүүлэлт, галдан шатаасан үйл явдлын дундуур Өндөр гэгээний Язгуурын таван бурхан янз бүрийн шарх сорвийг олоод байсан боловч туулсаар байгаад бидний үед хүрч ирсэн нь Өндөр гэгээний номын агуу их хүч энэ шүтээнүүдэд оршжээ гэж ойлгогдохоор байгаа талаар ярилаа.

Дүүргүүд ногоон байгууламжийн нэгдсэн төлөвлөлт гаргана
Дүүргүүд ногоон байгууламжийн нэгдсэн төлөвлөлт гаргана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.