Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн“ болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улаанбаатар хот анх удаа ХОТЫН СТАНДАРТ-тай болж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөний үеэр хотын дарга Д.Сумъяабазар илтгэл тавилаа. Тэрбээр "Автобуснуудын тоог нэмэгдүүлэх, шинээр парк шинэчлэл хийх ажил урагштай байгаа. Хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн удирдамжийг боловсруулсан. Арчилгаа тордолгоо ямар байх вэ, цэцэрлэгчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа гаргах, урлаг талаас нь бий болгох мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага тулгарч байна. Нийслэлийн хэмжээнд 220 гаруй цэцэрлэгч ажиллаж байгаа. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Цэцэрлэгч бол ирээдүйд үнэ цэн бий болох мэргэжил" хэмээн онцлов.

Хотын стандартын тогтолцоог 2050 он хүртэл гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Нийслэлийн хөгжлийн бодлогыг 100 жил гэж харж байгаа гэдгийг хэлсэн юм. Аялал жуулчлал худалдаа үйлчилгээний салбарт стандарт мөрдөхөөр болсон байна. 2024 он гэхэд бүх стандартыг баталж мөрдүүлэх аж.

Амьсгалын замын цочмог халдварын үед Covid-19-ийн дэглэм баримтална
Амьсгалын замын цочмог халдварын үед Covid-19-ийн дэглэм баримтална
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.