Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байсан юм.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна.

Зоосны мэдээлэл: 10’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй дурсгалын зоос.

Туулай жилийн дурсгалын зоос шинээр гарлаа

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байна. Үүнд, “Sweet silver rabbit” мөнгөн зоос, “Gilded Charming Tiger” мөнгөн зоос, “Year of the Rabbit 2023” алтан зоос, “Year of the Тiger 2022” алтан зоос, “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос, “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос багтаж байна.

Улаанбаатарт цас орохгүй -6 градус хүйтэн байна
Улаанбаатарт цас орохгүй -6 градус хүйтэн байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.