Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуучин орон сууцны байруудыг буулгаж, дахин барилгажуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны байруудыг буулгаж, дахин барилгажуулах төслийг дүүргийн Засаг даргын 2022 оны А/272 тоот захирамжаар Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ хариуцан хэрэгжүүлж байна.

Тус газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүүргийн Засаг даргын 2022 оны А/362 тоот захирамжаар үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалт зарлан, төсөл хэрэгжүүлэгчээр "Тулгуур түмэн тулга" ХХК-ийг шалгаруулж, дүүргийн Засаг даргын А/337 тоот батламж олгуулж, захирамжаар оршин суугчидтай гурван талт гэрээ байгуулж иргэдэд түрээсийн зардлыг олгуулсан билээ.

Энэ хүрээнд гүйцэтгэгч компани газар чөлөөлөлтийг гүйцэтгэж, хөрс хуулан эхний блокын суурь цутгаж, хоёрдахь блокийн суурь цутгалтыг авахад бэлэн боллоо. Мөн гурав дахь блокын суурь арматур төмрийн ажлыг гүйцэтгэж эхлэх бэлтгэл ажлыг ханган, ажиллаж байна.

Энэхүү нийтийн зориулалттай орон сууцны байруудыг буулгаж, дахин барилгажуулах төслийн ажил 2012 оноос хойш зогссон байсан бөгөөд энэ оноос амжилттай хэрэгжиж эхлээд байна.

Хөдөлмөрлөж хөгжсөн сонгинохайрханчууд өдөрлөг болно
Хөдөлмөрлөж хөгжсөн сонгинохайрханчууд өдөрлөг болно
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.