НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн хүрээнд сургалт зохион байгуулах гэж байна. Төслийн шугамаар сонгинохайрхан дүүргийн Ажил хайгч иргэдийг хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа өөрийн сонирхсон мэргэжлээрээ суралцаж цаашид ажлын байраар хангагдан тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх аж. Уг төслийн сургалтыг сонирхож буй иргэд
энэ сарын 29-нд буюу маргааш 11 цагаас ХМК эцэст байрлах Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 107 тоотод иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэх юм байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар 99814689, 99298557, 99035839 дугаарын утсаар лавлах боломжтой аж.