Монголын дизайнериудын холбоо санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын хувцас загварын тэргүүн дээд наадам “Гоёл” наадам 35 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн “Гоёл 2023” наадам арваннэгдүгээр сарын 23-25-ны хооронд “Holiday Inn” зочид буудлын их танхимд загварын долоо хоногоор эхэлж, арваннэгдүгээр сарын 27-нд “Шангрила” зочид буудлын их танхимд гала тоглолтоо хийж өндөрлөсөн юм. 35 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн наадмын топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо.
“Гоёл 2023” наадмын топ моделиор Б.Баярцацрал тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.