Урин дулааны улиралд төв цэвэрлэх байгууламж болон бусад шалтгааны улмаас Улаанбаатар хотод агаарын чанар, үнэрийн асуудал үүсдэг. Энэ талаар Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ)-аас тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжид лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсон. Үүнээс хойш үнэр гарахаа больсон" гэлээ. Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс шалтгаалаад ойр орчмынх нь газрын агаарын чанарын индекс их бохирдолтой гардаг байжээ. Харин сүүлийн үед бага бохирдолтой гэсэн ангилал руу шилжээд байгаа аж. Одоогоор нэгдүгээр хороолол, Толгойт, Нисэх, Цахилгаан станц орчимд агаарын чанарын харуулууд байршиж байна.
Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад оруулснаар Төв цэвэрлэхээс үнэр ялгарахаа больсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.