Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Морин хуурын чуулга Японы “NHK Hall” танхимд тоглолоо

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Япон Улсын “NHК Hall” концертын танхимд болж өндөрлөлөө.

Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын филармонийн Морин хуурын чуулгын аялан тоглолтын анхны тайз болох “NHK Hall” нь Япон Улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг юм.

Морин хуурын чуулга нь 1997 оноос хойш Япон Улсад 33 удаагийн айлчлан тоглолтыг зохион байгуулж нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцсон байна. Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа хувь нэмрийг үнэлж 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд “Монгол Улсын Соёлын элч”-ээр томилсон.

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
 
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.