Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

34 дүгээр хорооны дөрвөн өнчин хүүхдэд туслах аяны хүрээнд 28 сая төгрөг цугларчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд амьдардаг дөрвөн өнчин хүүхдийг байртай болгох аяныг “Багшийн хайр” төрийн бус байгууллагынхан өрнүүлж байгаа билээ. Бид тус төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхтуяа багштай холбогдож аяны явцын талаар тодрууллаа. Тэрбээр “Тал талхны мөнгөөр амьдрал бэлэглэе” аян өрнүүлж дөрвөн өнчин хүүхдийг байртай болгохоор зорьж байна. Өнгөрсөн хугацаанд манай багш нар болон хүүхдүүд хандив өргөсөн. Өнөөдрийн хүртэл 28 сая төгрөг байгаа. Сонгинохайрхан дүүргийн удирддлагууд иргэдийн хурлын төлөөлөгчид, УИХ-ын гишүүдээс нэг ч хүн бидэнтэй холбогдсонгүй.

Ард түмний амьдралыг бол төрийн түшээд үнэндээ хайхрахаа больсон юм байна. Энэ мэдээ олон сайт, хэвлэлээр цацагдсан гэтэл өндөр албан тушаалын нэг ч хүн хандив өгсөнгүй. Хүүхдүүдийн төлөө санаагаа чилээж ажилладгаараа багш нар л хандив өгч байна. Энэ дүүргээс сонгогдсон гишүүд, иргэдийн хурлын тэргүүлэгчид ямар хүмүүс болохоо харууллаа” гэж ярилаа. Дөрвөн хүүхдийг “Багшийн хайр” төрийн бус байгууллагынхан өдөр өнжүүлэх төв дээрээ байрлуулж байгаа юм. Хүүхдүүдэд Тайванийн гэр бүл хөгжлийн газраас гэр өгсөн хэдий ч согтуу хүмүүс цоожийг нь эвдэлж гэрт дайрч орж айлгадаг тул арга буюу багш нь өдөр өнжүүлэх дээрээ байрлуулахаар болсон байна. Хүүхдүүдийг байртай болтол Ц.Мөнхтуяа багш асрамжиндаа байлгаж, харж хандах аж.

Иргэд та бүхэн дөрвөн өнчин хүүхдэд туслаж сэтгэлийн хандив өргөхийг хүсэж байвал “Багшийн хайр” төрийн бус байгууллагын 88049379 дугаарын утсанд хандахыг зэрэгцээ 5176418782 данс руу хандив өгч болно.

Багачуудын үзэх дуртай  “Цөмөөхэй“ балет шинэчлэгджээ
Багачуудын үзэх дуртай “Цөмөөхэй“ балет шинэчлэгджээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.