Нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотойгоор нийтдээ 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна.
Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс авлаа. “Эрдэнэс Тавантолгойн” захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, мөн тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н. Нурлат, төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг, мөн тээвэртэй холбоотой, нүүрс гаргасан гэх асуудлаар Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай нарын 10 гаруй хүнийг шалгаж буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдэгдэл хийв.