Иргэд хоёр дахь өдрөө төв талбайд жагсаж байна. Одоо гадаа -25 градусын хүйтэн байгаа аж. Иргэд эрх баригч намыг нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардаж байна. Мөн ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар үзэл бодлоо илэрхийллээ. Мөн үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрч иргэдийн цалин амьдралд хүрэлцэхгүй болсон талаар ч ярьж байгаа юм. Жагсаалын үеэр иргэд Төрийн ордон руу дайрч орсноос болж нэг хүн дарагдаж биеийн байдал нь мууджээ. Мөн жагсагчдын зарим нь төв талбайд байрлуулсан дахин боловсруулсан модоор зассан сүлд модыг шатаасан нь олны дургүйцлийг хүргээд байна.
Төв талбайд жагссан иргэд Төрийн ордон руу дайрснаас болж нэг хүний бие муудлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.