Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэхийг Засгийн газраас шаардана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Аав, ээжүүд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх цахим тэмцлийг эхлүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар төрөөс цэцэрлэгийн хүүхдэд 2475 төгрөг, сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдэд 1500 төгрөг тус тус зарцуулж байна.

Эцэг, эхчүүд энэ мөнгөөр хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлагыг хангах, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэх боломжгүй хэмээн үзэж байгаа аж.

Иймээс бусад эцэг, эхчүүдийг хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхийг засгийн газраас шаардах цахим тэмцэлд нэгдэхийг уриалж байна.

МАН-ын удирдах зөвлөл хуралдана
МАН-ын удирдах зөвлөл хуралдана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.