Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Баярхүү Азийн аваргаас гурван алт, нэг мөнгөн медаль хүртэв

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 25 секунд

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 12 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Дубайд төрийн дууллаа эгшиглүүлэв. Тухайлбал, Ц.Баярхүү суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж алтан медаль хүртсэн байна.

Харин тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Х.Амарсанаа энэ тэмцээний Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна.

Мөн залуучуудын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчилжээ
Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчилжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.