Нүүрсний хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулаад байна. Ажлын хэсэг нэгд, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Засгийн газрын харъяа агентлагууд мэдээ, мэдээллээр шуурхай хангах, Засгийн газар хоорондын эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээний үндсэн дээр хил гаалийн мэдээ мэээллүүдийг гаргуулж ажиллах талаар тохиролцжээ.
Ажлын хэсгийн хуралдааны дараа мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн бөгөөд уррьд шөнө "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчилсан байна.
Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж буй аж. Эдгээр хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. Мөн "Хишиг арвин индустриал" компанийн зарим удирдлагыг баривчиллаа. Тус компани "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм байна.