Орон даяар энэ сарын 7 буюу өчигдөр мал, тэжээвэр амьтдын тооллого эхэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт малчин өрх цөөнгүй бий. Бид мал тооллогын талаар дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддоржоос мэдээлэл авлаа. Тэрбээр "Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн улсын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны хооронд зохион байгуулахаар дүүргийн Засаг даргын орлогч
Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 2022 оны мал, тэжээвэр амьтдын тооллогод Сонгинохайрхан дүүргийн мал бүхий 21.32.33.34 дугаар хороонд 43 чиглэлд 74 тоологч ажиллаж байгаа.
2021оны жилийн эцсийн байдлаар 82347 толгой мал тоолуулсан. Үүнд: адуу-13125, үхэр- 24248, хонь 21688, ямаа 23286, тэжээвэр амьтан нийт 151,152 үүнээс шувуу 147231, гахай 3921 толгой тоолуулсан байна" гэлээ.
Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн жил 82347 толгой мал тоологджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.