Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөрийн талаар шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас 2011-2022 он хүртэлх хугацаанд шалгасан нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг хянаж, зарим хэргийг сэргээн, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт болон хяналт тавьж байгаа прокуроруудад өглөө.

Дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэр, төлбөртэй холбоотой гэмт хэргийн талаарх 21 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 14, мөрдөн байцаалтын 6 хэрэг шалгагдсанаас 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн бол одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 6, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Прокурорын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын эрх бүхий байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2 улсын хил, гаалийн байгууллагуудаас нүүрс тээвэрлэлттэй холбоотой баримт мэдээллүүдийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлэх талаар хандсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн жил 82347 толгой мал тоологджээ
Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн жил 82347 толгой мал тоологджээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.