Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт химийн болон аюултай бодис ашигладаг Аж ахуй нэгж, байгууллагуудад шалгалт хийж байна. Дүүргийн Онцгойгийнхон гамшгаас хамгаалах болон аюулгүй ажиллагааг хангуулах , хадгалах, тээвэрлэх, ашиглах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 22-27-нд зохион байгуулах юм. Хяналт шалгалтаар байгууллагуудын химийн ослын төлөвлөгөө, ашиглаж буй химийн бодис, зарцуулалт, бүртгэл, химийн бодис ашиглах үед үүсэх эрсдэлийн үнэлгээ, бодисын ангилалыг зохих журам стандартын дагуу байгаа эсэхийг нягтлах ажээ.
ХИМИЙН БОЛОН АЮУЛТАЙ БОДИС АШИГЛАДАГ ААН-ИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.