Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол тамирчдын баярын өдөр тохиов

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
4 минут 30 секунд

Өнөөдөр тамирчдын баярын өдөр тохиолоо. Эл өдрийг спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 86 дахь жилдээ тэмдэглэж буй нь энэ юм. Энэ өдрийн оргил арга хэмжээ нь тамирчдын жагсаал, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэт ёслол болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын газрын дарга нарын хүндтэй эрхмүүд оролцов. Түүнчлэн спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байв. Дараа нь Спортын төв ордны “А” зааланд албан ёсны арга хэмжээ болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас спортын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, “Бээжин 2022” өвлийн олимп, паралимпын наадмын бэлтгэл ажлыг тасралтгүй хангаснаар манай тамирчид бэлтгэл сургуулилалтаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийн “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпын наадмуудад амжилттай оролцлоо. Тамирчдын 2022 оны баярыг тэмдэглэж буй энэ цаг үед жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж, “Парис-2024” олимпын эрхийн оноог олгох ба Монголын спортыг олон улсын түвшинд сурталчилсан түүхэн үйл явдал болж байна. Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжиж байдаг төрийн түшээд, тамирчдын ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг эцэг эх, ахан дүүс, гэр бүлийн гишүүд, ивээн тэтгэгч байгууллага, ААН, компани, хувь хүмүүс та бүхэнд үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр үг хэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Захиргаа хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн референт Г.Оюунтунгалаг нарын эрхэм хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр дээрх эрхмүүд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Э.Энхсоёл, Ш.Лочин, И.Тэсхүү, Б.Дүвжид нарыг, Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр Д.Соёлмаа, Б.Батчимэг, А.Пүрэвсүрэн, Э.Энхтөгс, Ц.Ариунзул нарыг шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээний үеэр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Г.Дашчанарав нар ая дуугаа өргөсөн бол Зэвсэгт хүчний “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжимчид, бөмбөрийн “UB dreams”, цацагтай аэробик гимнастик, Говьсүмбэр аймгийн "Хар сувд" баг, Баянзүрх дүүргийн спортын гимнастикийн баг, "Хатан туул" хамтлаг , "Эх орон" бүжгийн спортын холбоо, брейк бүжиг, флаш моби дасгал, таеквондогийн үзүүлэх тоглолтууд болсон юм.

ХИМИЙН БОЛОН АЮУЛТАЙ БОДИС АШИГЛАДАГ ААН-ИЙГ ШАЛГАЖ БАЙНА
ХИМИЙН БОЛОН АЮУЛТАЙ БОДИС АШИГЛАДАГ ААН-ИЙГ ШАЛГАЖ БАЙНА
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.