Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний их баяр наадмыг угтаж бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Дүүргийн Засаг даргын 2022 оны А/347 дугаар захирамжаар Үндэсний их баяр наадмыг угтсан хог хаягдал, шарилж ургамал цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. Их цэвэрлэгээний ажилд 2267 аж ахуйн нэгж, байгууллагын 4504 ажилтан албан хаагчид болон иргэд оролцож, нийтийн эзэмшлийн гудамж, гуу жалганы 411250 м/кв талбайн шарилж ургамал, хог хаягдлыг цэвэрлэн гаднах хайс хамгаалалт, хаалга цонх, хогийн сав, хаяг, хаягийн байгууламж зэргийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 4 байгууллагын 145 үйлчлэгч 783 уртааш метр замын хайс хашлага, 198 авто замын тэмдэг тэмдэглэгээ, 71 автобусны буудал, 102 хогийн сав, 89 сандлыг угааж цэвэрлээд байна. Хог хаягдлын үйлчилгээний 3 байгууллагын 51 хог тээврийн автомашин 181 рейсээр 896,5 тн шарилж ургамал, хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 21 байцаагч аж ахуйн нэгж байгууллага, хороодын их цэвэрлэгээг хянажээ.

Монгол тамирчдын баярын өдөр тохиов
Монгол тамирчдын баярын өдөр тохиов
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.