Төрийн ордонд нүүрсний хулгайчдыг илрүүлж зарлах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголын үеэр нүүрстэй холбоотой санхүүгийн тайланг иргэдэд тайлагнаж байна. Нууцад байсан долоон гэрээг эхний ээлжинд ил болгосон. Мөн дахин дөрвөн гэрээ байгаа гэлээ. Мөн зарим өр зээлийг нүүрсээр барагдуулдаг байдал ил боллоо. Тиймээс олборлолттой холбоотой нүүрсээр барагдуулах дөрвөн компанийн гэрээг зогсоож мөнгөн дүнгээр төлүүлэхээр болж байгаа гэсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн н.Доржхандын иргэдэд мэдээлж байсан 44 их наяд төгрөгийн талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө.
Нүүрсний хулгайчдыг илрүүлэх нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.