Нүүрсний хулгайн хэргийг хэлэлцэх нээлттэй сонсголд оролцох боломжгүй болсондоо бухимдсан иргэд Төрийн ордны зүүн талын хаалганы гадаа хувцсаа тайлж нүцгэлэн, эсэргүүцлээ илэрхийллээ. Харин цагдаа нар нүцгэлсэн иргэдийг хувцсаа өмсөхийг шаардаж, хувцсыг нь албадан өмсүүлэв. Учир нь, тэд 1.20 цаг орчим гадаа нүцгэн суусан тул осгох эрсдэл байгаа юм. Мөн биед нь үзлэг хийсэн эмч нар "амь насанд тань аюултай байна" гэдгийг анхааруулж буй ч жагсахаар ирсэн зарим иргэд "Зүгээр, нүцгэнээрээ суугаад бай" гэхчлэн амь насанд нь аюултай байдал үүссэнийг ер тоохгүй байна. Нүцгэлсэн иргэд сонсголд оролцож үгээ хэлэхээр нэрсээ өгсөн хэдий ч тэдний оронд Өмнөговь аймгийн Ардчилсан намынхныг оруулсан гэх мэдээлэл байна.