Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгийн үед ашиглах түр байр тохижуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Сүүлийн үед өдөр бүр шахам Газар аль нэг аймагт газар хөдөлж буй нь бидэнд түгшүүр төрүүлж байна. Иймд гамшгийн үед иргэдийн аюулгүй байдлыг ханган байрлуулах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас “Түр байраар ашиглах сургуулийн спорт заалыг жишиг байдлаар тохижуулах төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд НҮБ-ын Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд болзошгүй гамшгийн үед ашиглах 100 хөнжил, 100 гудас, 100 эвхдэг ор, 100 хоолны хэрэгслийн багцыг хүлээлгэн өгч, бэлэн байдлын нөөцийг бүрдүүллээ.

Гамшигт нэрвэгдсэн иргэдийг түр орон байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1511 дүгээр захирамжаар гамшгийн үед түр орон байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн байр, спорт заал, зочид буудал, амралт, аялал жуулчлалын 344 барилгыг тодорхой болгосон. Цаашид шинээр барих сургуулийн барилгыг гамшигт тэсвэртэй барилгын зураг төслийн дагуу төлөвлөн, жилд 18 түр орон байрыг шаардлагатай материал, хэрэгслээр хангаж тохижуулах хөрөнгийг жил бүрийн төсөвт суулгахаар төлөвлөн ажиллаж байна.

Жилийн хамгийн богино өдөр, урт шөнө өнөөдөр тохиож байна
Жилийн хамгийн богино өдөр, урт шөнө өнөөдөр тохиож байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.