Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урд хөрш жуулчдад хилээ нээлээ

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
1 минут 26 секунд

БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлэхээр болжээ. Тодруулбал ирэх нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсын хилээр нэвтэрсэн иргэдийг хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээнд хамруулахгүй, цуцлахаар болсон аж. Энэ тухай даваа гарагт Хятадын төв телевиз орон нутгийн эрх баригчдаас иш татан мэдээлэв.

"БНХАУ-д ирэх иргэд 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг бөглөхдөө Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн ногоон код шаардахгүйгээр БНХАУ-д чөлөөтэй нэвтрэх боломжтой" гэж мэдэгджээ.

Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оноос эхлэн тусгаарлалтын хатуу бодлого баримталж ирсэн билээ. Тус улс руу зорчиж буй иргэд зочид буудалд 21, гэртээ хоног зайлшгүй тусгаарлагдах шаардлагатай байсан. Өдгөө тусгаарлалтын хугацааг тав хоног болгон багасгаад буй. Тэгвэл шинэ журмаар ирэх оноос Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болох нь.

Ажилгүйдлийн тэтгэмжийн зардал өсжээ
Ажилгүйдлийн тэтгэмжийн зардал өсжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.