Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баярын өдрүүдэд дараах үзвэрүүд гарна

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
7 минут 8 секунд

Баярын өдрүүдэд дараах үзвэрүүд гарна

Хуучин оноо үдэж, шинэ онтой золгох мөч тун удахгүй тохиох гэж байна. Тэгвэл баярын өдрүүдээр тоглогдох таван тоглолт, театруудаар гарах таван киног түүвэрлэлээ.

1.Шинэ жилийн "PUPPET SHOW" тоглолт

“Намар” алиалагч “Өвөл” охин алиалагчид анхны харцаар дурласнаар Олон олон бэлгүүдийг түүндээ зориулж задлах болно. Түүний бэлгэн дотор орчин үеийн дэлхийн шилдэг Хүүхэлдэйн номерууд, Неон гэрэл дээрхи газрын хөдөлгөөнт үзүүлбэр. Мөн Илбэчиний үзүүлбэр, Хөгжилтэй алиалагч, Өвлийн өвгөн, Цасан охиноос бүрдсэн Гайхамшигт шоу тоглолт багтсан байна.

Тус тоглолт РЦНК-д арванхосрдугаар сарын 29-ны 12:00 цагт болно.Тасалбарын үнэ 29 мянган төгрөг. Одоогоор 75 суудал үлджээ.

2.Шидэт шинэ жил хүүхдийн сүлд модны наадам

Цагаан лавай чуулга, Төмөр замын чуулгын хамтарсан театрын урлагийн сонгодог орчинд хүүхэд насны гэгээн дурсамжийг үлдээх шинэ жил хүүхдийн цоо шинэ тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Уг тоглолт УБТЗ-ын Ган зам палас-д 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр гарна. Тасалбарын үнэ 39 мянга 500 төгрөг. Одоогоор 82 суудал үлджээ.

3.Щелкунчик ба гайхамшгийн орон

Степпе Арина ХХК нь Монголд анх удаагаа Щелкунчик ба гайхамшгийн орон Медиа арт Балетын бүжгэн жүжгийг зохион байгуулах гэж байна. Уг тоглолт Степпе Арина өргөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд тоглогдоно. Тасалбарын үнэ 79, 99, 119, 350 мянга гэсэн сонголттойгоор худалдаалагдаж байна. Бүжгэн жүжиг нь арванхоёрдугаар 31-ны өдрийн 20:30 уагт эхлэх бөгөөл он гаргар тусгай хөтөлбөртэй аж.

Тухайн өдрийн 798 суудал үлдсэн байна. Мөн нэгдүгээр сарын 1-ний өдрийн 17:00 тоглогдох бөгөөд 784, суудал үлджээ.

Түүнчлэн нэгдүгээр сарын 2-ны өдрийн 20:30 цагт тоглогдох бөгөөд 923 суудал үлдсэн байна.

4."Тhe feast" laser show

iDo Entertainment-ийн зүгээс /2022.12.31/ -ний он солигдох мөчид их хотын зүрхэнд 1500 залуус нэг дор цуглах бөгөөд хором ч уйдаахгуй таван цагийн хөтөлбөр, шинэ үеийн шилдэг залуу уран бүтээлчид, гэнэтийн бэлгээр дүүрэн "THE FEAST" laser show тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тус шоу тоглолт Ulaanbaatar hotel Ballroom-д 22:00 цагаас эхлэх аж. Тасалбарын үнэ 39 мянган төгрөг. Одоогоор 1500 тасалбар үлдсэн байна.

5.Paradise хип хоп болон амьд хөгжимийн тоглолт

Funkhaus-ийн хамт олноос шинэ он солигдох мөчөд гурван давхар хип хоп болон амьд хөгжимийн тоглолт зохион байгууллаж байна. Тоглолын хоёр давхарт хип хоп дуучид байх бол гурван давхарт стрип клуб GJ нар үйлчилгээ үзүүлэх юм. Харин дөрвөн давхарт амьд хөгжмийн тоглолтууд болно.

Тус тоглолт Зайсан, Гэрэлт хотхон, Цацрал центрийн 2 дахраас 4 давхарт 2023 оны нэгдүгээр сарын 1-ны 00:30 цагт эхлэх юм. Шоу тоглолт босоо болон ширээтэй, клаб хэлбэрээр явагдах аж. Тасалбарын үнэ 89 мянган төгрөг. Одоогоор 983 суудал үлдсэн байна.

КИНО ТЕАТРУУДААР ГАРАХ ОНЦЛОХ ЗАРИМ КИНО

1.Мөнх тунх: Ямар нэг юм аварсан нь

Эрт урьдын цагт гэж эхлэн амар сайхандаа жаргажээ гэж төгссөн үлгэр бүхэн “Үлгэрийн ертөнцөд” шинэ гараг болон үүсдэг билээ. Гэтэл нэгэн нууцлаг мангасаас болж энэхүү ертөнц устах аюулд тулгарна. Мөнх, Тунх хоёр Грэмикс, Арваа ах хоёроос тусламж аван “Үлгэрийн ертөнцийг” аврах аялалд хамт гарав. Адал явдлаар дүүрэн аялал дунд өмнө нь сонсож байгаагүй үлгэрээр явж, харж байгаагүй баатруудтай танилцав. Манай хэд үлгэрийн ид шидийн чадварт суралцан, нууцлаг мангастай нүүр тулах тулалдаанд бэлдэж эхэлнэ.

Тус аниамейшны дүрүүдэд С.Сэлэнгэ, Ц.Бат-Оргил О.Золзаяа, Gremix нар тоглосон байна.

2.Avatar: The way of water dolby

Жейк Сулли Пандора гариг ​​дээр шинээр бий болсон гэр бүлийнхээ хамт амьдардаг. Өмнө нь эхлүүлсэн зүйлээ дуусгахын тулд танил аюул буцаж ирэхэд Жэйк өөрсдийн гарагийг хамгаалахын тулд Нейтири болон Навигийн армитай хамтран ажиллах ёстой.

Найруулагч James Cameron. Дүрүүдэд Kate Winslet Zoe Saldana Sigourney Weaver нар тоглосон байна.

3.Эргэж ирэхгүй намар

Их хотын завгүй амьдрал дунд ууссан Тулгаа аавынхаа бие муу байна гэсэн дуудлагыг авч хөдөө гэртээ ирнэ. Аавынхаа хийж амжаагүй хадлан хадах ажлыг дуусгахаар Тулгаа хөдөө гэртээ хэсэг хугацаанд үлдэхээр шийднэ. Тэрээр хадлан хадаж байх үедээ эмээ өвөөтэйгээ амьдардаг, 10 настай Түнтүүлэй хүүтэй танилцаж дотно нөхөрлөснөөр тэднийг өөрсдийнхөө дотор руу аялах аялалд дуудахыг аль нь ч төсөөлсөнгүй.

Киноны дүрүүдэд Б.Амарсайхан, Г. Тэнүүн-Эрдэнэ нар тоглосон байна.

  1. Сургуулийн сүнс 2 аймшгийн УСК

Сургууль дээрээ тодорхой шалтгаанаар хоноглох болсон сурагчид хараалтай ангийн үүдийг нээснээр тэдэнд учир битүүлэг элдэв зүйлс үзэгдэж, сонсогдож мэдрэгдэж ар араасаа адармаатай үйл явдлууд хөвөрсөөр эцэст нь бүхний зангилааг тайлсан ч…аймшигт явдал үүгээр дуусаагүй гэдэг нь тодорхой болно. Тэд энэ шөнийг давж гарч чадах болов уу?

Тус кино арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийх юм. Дүрүүдэд Л.Жижжалам, МУСТА Н. Бадрал, МУСТА М.Дорждагва, МУСТА Л. Доржням, МУСТА О.Норолхоо нар толожээ. Мөн А.Анужин, М. Билгээ гэх мэт залуу жүжигчид оролцжээ.

  1. Хэрмэл жүжигчид

Манжийн дарлалын тухай өгүүлэх энэ кино нь өнөө цагтай төсөөтэй. Хэрэн хэсдэг хэрмэл жүжигчдийн тухай, улс төр, бараг л өнөөгийн нийгмийн тухай өгүүлэх аж.

Тус кино 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс бүх кино театруудаар гарна. Дүрүүдэд СТА С. Батзориг, СТА Г.Лхагвацэрэн, СТА У. Цогтбаяр, СТА Н.Баясаа нар тогложээ.

Улаанбаатарт цас орохгүй
Улаанбаатарт цас орохгүй
 
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.