2023 онд нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Уг тэтгэмжид хамрагдсан эсэхийг E-Mongolia-аар шалгахыг зөвлөсөн ч өчигдрийн байдлаар дээрх систем өрхийн ам бүлийн тоо, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн тоо бурууг мэдээлэх зэргээр алдаа зааж иргэдийг багагүй бухимдууллаа.
ХНХЯ, Үндэсний Статистикийн Хороо, ЦХХХЯ-аас хамтран өнөөдөр 10 цагт хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэрэв таны мэдээлэл алдаатай болон зөрүүтэй байгаа бол дараах мэдээлэл хариуцагч байгууллагуудад хандахыг зөвлөлөсөн юм.