Сонгинохайрхан дүүрэгт энэ жил хийх бүтээн байгуулалтын ажлуудын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тус дүүрэгт энэ жил хоёр байршилд нүхэн гарц барихаар төлөвлөж байна. Таван шар, төмөр замын 396 дугаар гарам болон Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих юм байна. Мөн 6, 23, 30, 31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3,6 километр авто замын гүүрэн байгууламжийг олон огтлолцолтой байхаар барихаар төлөвлөжээ. Одоогоор Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.
Хоёр байршилд авто замын нүхэн гарц барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.