Энэ жилийн ойн өдрийг дэлхий даяар "Эрүүл ой, эрүүл хүн" уриатай тэмдэглэж байна.
Ой нь хүчилтөрөгч дахин боловсруулах чухал үүрэгтэйгээс гадна агаарын чанарт голлох нөлөө үзүүлдэг. Мөн навч нь үйлдвэрийн болон машин, түлшнээс үүдэлтэй бохир, тоос, тоосонцорыг өөртөө шингээдэг.
Мод бүрд хэдэн зуун метр квадрат талбай бүхий навчин хучлага байдаг болохоор нэг ойн хэдэн мянган мод шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэн, бидний амьсгалах агаарыг цэвэршүүлдэг. Энэ утгаар, хүний уушгинд орох ёсгүй зүйлийг эдгээр ногоон уушги шүүж цэвэрлэдэг болохоор ойг уушгитай зүйрлэдэг. Ой мод нь эмийн түүхий эд болдогоороо онцлогтой. Эмийн үйлдвэрлэл хөгжих хэрээр дэлхийн хүн амын 80% нь эмчилгээний зориулалтаар ургамал ногоо хэрэглэж байгаагаа амархан мартаж байна. Ийм ургамлын ихэнх нь ойд байдаг. Бүр балар эртний үеэс ургамлыг эмийн зориулалтаар хэрэглэж байж. Байгаль, ургамлын нууцыг мэддэгээрээ алдартай лам, бөө нар анагаагч шингэн, нэрмэл, эм тан зэргийг ургамлаас гарган хэрэглэж иржээ. Өнөөдөр ч олон газар ийм эм танг бэлдсээр байна. Өндөр ургадаг (судал судас бүхий) 250 000 төрөл зүйлийн ургамлын дөнгөж 5 000-ыг нь анагаахын талаас судалж шинжилсэн гэж үзвэл ой бол шидэт нууц аж.
Ийд ой модыг хайрлан хамгаалж, өрх бүр хашаандаа мод тарьж эрүүл агаараар амьсгалъя гэдэг уриалгыг "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд гаргажээ. Гэр хороолол давамгайлсан Сонгинохайрхан дүүргийнхний хувьд ч хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, орчны агаараа цэвэршүүлцгээе.