Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүргийн таван сурагч элсэлтийн шалгалтандаа 800 оноо авчээ

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 31 секунд

Улс орон даяар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд явагдсан Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн гарч дүүргийн хэмжээнд таван сурагч 800 оноо авлаа. Сонгинохайрхан дүүрэгт 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 1914 суралцагч өгснөөс Нийгмийн ухаан, Монгол хэл, Математик, Англи хэл хичээлээр дараах сурагчид өндөр оноо авсан юм. Түүнчлэн Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Хатанбүүвэй хоёр хичээл дээр 800 оноо авч үе тэнгийн найз нөхдөдөө үлгэр дуурайлал үзүүлэн өндөр амжилт үзүүллээ.

-152-р сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ /Нийгмийн ухаан/

-151-р сургуулийн сурагч Хишигжаргал /Монгол хэл/

-106- р сургууль сурагч О.Гантулга /Нийгмийн ухаан/

-Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Хатанбүүвэй /Матeматик, Англи хэл/

-Тольт сургуулийн сурагч Э.Эрдэнэбат /Англи хэл/

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2021 оноос хойш “BOOM” арга хэмжээг хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээ өмнөх жилүүдээс ахиулсан сургууль, багш 800 оноо авсан суралцагчдыг урамшуулах, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сайн багш нарын туршлага судлах, багш сурагчдыг идэвхжүүлэх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ
“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.