Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагаа шинэчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 3 секунд

БНХАУ ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГАА ШИНЭЧИЛЖЭЭ

News.MN - Мэдээллийн эх сурвалж

News.MN - Мэдээллийн эх сурвалж

ЗУРХАЙ

2022/06/28

ДОЛЛАР (USD)

USD - Доллар3,131.78

УЛААНБААТАР

+30°C

БНХАУ зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагаа шинэчилжээ

ХУВААЛЦАХЖИРГЭХ

С.Ундармаа

С.УНДАРМАА

1 минутын өмнө

БНХАУ зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагаа шинэчилжээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагыг шинэчилсэн байна. Иймд виз мэдүүлэгчид 2022 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн шинэчилсэн хэлбэрээр виз мэдүүлэх хэрэгтэй аж. Харин агаарын хил нээхтэй холбоотой гаргасан зарим шийдвэр албажаагүй, саналын түвшинд байгаа гэх мэдээллийг ГХЯ, ИНЕГ-аас өглөө.

Виз мэдүүлгийн өөрчлөлтөд нэгдүгээрт, цаг товлох, урьдчилсан хяналт оржээ. Хятадын Элчин сайдын яамны виз мэдүүлгийн үйлчилгээ цахим шуудангаар цаг товлож, урьдчилан хянах системийг хэрэгжүүлсэн хэвээр байгаа бөгөөд виз мэдүүлэгчид нь өөрийн нөхцөл байдал, зорчих зорилго, визийн ангилал болон холбогдох визийн материалыг тус ЭСЯ-ны баримт бичиг хянах цахим шуудан болох consulatemng@gmail.com хаягт илгээх юм байна. Ингэснээр ЭСЯ-ны ажилтан виз мэдүүлгийн материалыг урьдчилан хянаж, баримт бичиг хянагдаж дууссанаар цаг олголтын дугаарыг цахим шуудангаар илгээж, визийн материалыг шуудангаар илгээх тухай виз мэдүүлэгчид мэдэгдэх аж.

Хоёрдугаарт, баримт бичгийн шаардлагад өөрчлөлт орсон байна. Тодруулбал, цахим шуудангийн урьдчилсан хяналт хийгдсэний дараа виз мэдүүлэгч дараах баримт бичгийг Элчин сайдын яаманд шуудангаар илгээнэ. Үүнд, үндсэн материал, паспортын эх хувь ба хуулбар хамаарна гэжээ. Мөн паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байх, визийн хуудас нэгээс доошгүй хоосон нүүртэй байх, паспортын мэдээлэл бүхий хуудасны хуулбар заавал байх хэрэгтэйг тусгасан байна. Эдгээрээс гадна гарын үсэг зурагдсан виз мэдүүлгийн маягт болон түүний баталгаажуулах хуудас байх ёстой.

Визийн мэдүүлгийг цахимаар бөглөж, түүнийг хэвлэсний дараа баталгаажуулах хуудас болон виз мэдүүлгийн маягтад гарын үсэг зураагүй тохиолдолд хүчингүй байна.

Үүний дараагаар цээж зургийн цаасан ба цахим хувилбарын мэдээлэл багтжээ. Заасан стандартын шаардлага хангасан, ойрын хугацаанд эгц урдаас авхуулсан, өнгөт, малгай өмсөөгүй цээж зураг нэг хувь, мөн тухайн зургийг CD дээр буулгасан байх шаардлага тавьсан байна.

Дараагийн ерөнхий шаардлагад гуравдагч орны иргэд хууль ёсоор зорчих, эсхүл оршин суух зөвшөөрлийн баримт бичиг оржээ. Хэрэв виз мэдүүлэгч Монгол Улсын харьяат иргэн биш байх тохиолдолд, Монгол Улсад хууль ёсоор зорчих, оршин суух, ажиллах, сурах зэрэг хүчин төгөлдөр тодорхойлолт, эсхүл хүчин төгөлдөр визийн эх хувь ба хуулбар байх хэрэгтэй гэж заажээ.

БНХАУ-ын харъяатаас гарч, гадаад улсын харъяат болсон иргэдийн тухайд, өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын паспорт, эсхүл өмнө нь олгосон БНХАУ-ын виз байх боломжтой аж.

Хятадын виз мэдүүлж буй тохиолдолд өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын паспортын эх хувь ба паспортын мэдээллийн хуудасны хуулбарыг гаргаж өгөх. Өмнө нь Хятадын виз авч байсан төдийгүй шинэ паспорт дээр виз мэдүүлсэн тохиолдолд, хуучин паспортын мэдээллийн хуудас болон өмнө нь олгосон БНХАУ-ын визийн хуулбарыг гаргаж өгөхийг тусгажээ.

Эдгээр шаардлагыг журамд нэмэлтээр болон шинэчлэн тусгасан байна. Хамгийн гол нь Хятад руу зорчих иргэд заавал Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунтай байх ёстой аж. Бусад шаардлагын тухайд визийн төрлөөс хамаарч өөрчлөгдөх боломжтойг тус улсын ЭСЯ-наас мэдээлэв.

Хятад руу виз мэдүүлэхэд анхаарах зүйлс:

  • Цахим шуудангаар урьдчилан хянагдаагүй материалыг Элчин сайдын яам руу шуудангаар илгээхгүй, эс бөгөөс тухайн материалыг буцаах
  • Цахим шуудангаар визийн материалаа “шуудангаар илгээх” тухай мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд, тухайн цахим шуудангийн мэдэгдэлд заасан шаардлагын дагуу баримт бичгээ нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр бүрэн гүйцэд материалыг заасан дарааллын дагуу илгээх дугтуйнд хийх
  • Хятадад зорчих виз мэдүүлэх үйлчилгээ нь хоёр талын шуудангийн үйлчилгээний хүрээнд хийгдэж байна. Хэрэв зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд визийн материал шууд өгөх, эсхүл хариу авах бол, лавлах утас руу залгах, эсхүл цахим шуудан илгээж, Элчин сайдын яамтай холбогдох. Урьдчилан холбогдохгүйгээр Элчин сайдын яаманд ирж визийн материал өгөх, хариу авахгүй болохыг анхаарах
  • Дипломат паспорт эзэмшигч иргэн, мөн дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн хувийн хэргээр зорчих виз мэдүүлэхэд цахим шуудан илгээх, эсхүл лавлах утас руу залгаж, Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдох
  • Хэрэв агуулгын зөрүү гарах тохиолдолд, хятад хэл дээрх хувилбарыг баримтлахыг анхааруулжээ.

Консулын баримт бичгийн цахим шуудан: consulatemng@gmail.com

Консулын баримт бичгийн лавлах утас:70100110

Консулын баримт бичгийн лавлах утас: Даваа-Баасан гарагуудад 09:30-12:00, 15:00-18:00.

Дүүргийн  таван сурагч элсэлтийн шалгалтандаа 800 оноо авчээ
Дүүргийн таван сурагч элсэлтийн шалгалтандаа 800 оноо авчээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.