Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт дулаан ч баруун аймгуудаар хүчтэй шороон шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Улаанбаатарт үүлшинэ хур тунадасгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +17...+19 градус дулаан байна. Багануурт хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +17...+19 градус дулаан байна. Тэрэлж орчимд салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +14...+16 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны газраас мэдээллээ. Дараах сэрэмжлүүлгийг малчид тээвэрчдэд хүргэж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хагаст, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-34 метр, төв, зүүн ,говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +5...+10 градус, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Хөгжлийн банктай холбоотой 80 хүнийг шүүх хурал болно
Хөгжлийн банктай холбоотой 80 хүнийг шүүх хурал болно
 
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.