Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрчим хүчний салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа. Хүчин чадал нь хүрэлцдэггүй. Үйлдвэр, үйлчилгээ бий болгоё гэхээр эрчим хүчний эх үүсвэр байхгүй. Гаднаас зээл аваад цахилгаан станц барьж эрчим хүчний хэрэглээгээ хангана гэдэг буруу загвар. Үүний шийдэл нь эрчим хүчний үнийг өсгөхөөс өөр арга байхгүй. Эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр энэ салбар хэзээ ч хөгжихгүй. Бидэнд өөр сонголт бараг байхгүй" гэсэн тайлбар хэллээ.
Цахилгааны үнэ нэмнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.