Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ундны уснаас шүд өвчлүүлж, уушги гэмтээдэг нян илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Ундны усны эрүүл ахуй хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Ундны усны нянгийн бохирдлын хэмжээ буурахгүй, аммони, нитрит, нитратын дундаж агууламж жил ирэх тусам өсөж байна. Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалах бүсийн хяналтыг чангатгах хэрэгтэй. Хөрс бохирдуулагч эх үүсвэр, нөхцөлийг тодорхойлж, эрсдэлийг арилгуулах шаардлагатай. Хүн амд ундны усыг бохирдлоос хамгаалах, ариун цэврийн байгууламжийн стандартын шаардлагад нийцүүлэх тухай мэдээлэл түгээх шаардлагатай гэсэн зөвлөмжийг хүргүүлж байгаа” гэв.

Ус дамжуулах шугам сүлжээг сайжруулах, шинэчлэхийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг, цаашид хяналтаа чангатгаж, холбогдох байгууллагаас хөрөнгө төсөвлүүлж, үүрэгт ажлаа гүйцэтгэх шаардлагатайг албаныхан хэллээ.

Нитрит нь биеийн жингийн нэг кг тутамд 0.4 мг-аас хэтрэхгүй байх ёстой. Хэтэрвэл үр хөврөлд хоруу нөлөө үзүүлдэг.
Нитрат хүний биед их хэмжээгээр агуулагдвал эс, ДНХ-ийг гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг.
Аммони нь азот болон ус төрөгчийн атомоос тогтох химийн нэгдэл. Ургамал бордоход чухал үүрэгтэй. Гэвч нитрит, нитраттай холилдох үед хоруу чанар үзүүлж шүд өвчлүүлэх, уушги гэмтээх сөрөг үр дагавартай юм байна.

Цахилгааны үнэ нэмнэ
Цахилгааны үнэ нэмнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.