Нийслэлд 54 автобусны буудал камертай боллоо гэсэн мэдээлэл саяхан цацагдсан. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд автобусны буудлын камер бүү хэл тохижилт ч соц нийгмийн үеийнхээрээ өнөөдрийг хүрлээ. Баруун салааны автобусны нэгдүгээр буудлын өнгө төрх өнөөдөр иймэрхүү байдалтай байна. Тус автобусны буудлын зургийг Баруун салааны оршин суугч Э.Одгэрэл бидэнд ирүүлсэн юм.





